Бага насны хүүхдүүд бие махбод, сэтгэл зүйн хувьд аливаа дэглэмд дасан зохицох нь хялбар байдаг учир тодорхой нэг цагт унтуулж, хооллож, салхилуулж байх хэрэгтэй.

Хүүхдийг тодорхой цагт дуу чимээгүй орчинд өөрийнх нь оронд унтуулаарай. Унтуулахаас өмнө өрөөнд агаар оруулна. Хүүхдийг хөнгөн нимгэн хувцаслаж бүүвэйлэн тайвшруулж унтуулна. Хэт нам гүм орчинд унтуулж сургахгүй байх нь зүйтэй. Учир нь өчүүхэн төдий чимээнд сэрж тавгүйтэх нь элбэг.

Гол нь аль болох өөрөө хувцсаа сольж, ороо засаж өөрөөр нь унтахад нь бэлдүүлж сургах нь маш чухал.

Мэргэжилтнүүдийн боловсруулсан өдрийн хуваарийг танилцуулж байна.

№Хийх зүйлс1-3 насны хүүхэд
1Босох6:30 - 7:30
2Өглөөний унд7:30 - 8:00
3Салхилах, тоглох8:00 - 9:30
4Унтах9:30 - 11:30
5Үдийн хоол11:30 - 12:30
6Салхилах, тоглох12:30 - 15:00
7Унтах15:00 - 16:30
8Салхилах, тоглох17:00 - 19:30
9Оройн хоол19:30 - 20:00
10Усанд орох20:00 - 21:00
11Унтах21:00 - 06:30

 

Эцэг эхчүүд энэхүү цагийн хуваарьт тохируулан өөрсдийн ажлаа зохицуулж чадах аваас хүүхдүүд ч түүнд дасан зохицох нь хялбар байх болно.