Таван настай хүүхдээ сургуульд бэлдэх гээд эцэг эхчүүд хэрэндээ завгүй байгаа биз ээ. Харин сургуулийн ачааллыг эрүүл чийрэг, зөв дадалд сурсан хүүхэд дааж чадна гэдгийг бодолцон тэдний асаргаанд илүүтэй анхаараарай. 5-6 настай хүүхдээ асрахдаа дараах зөвлөмжүүдээс орхигдуулсан эсэхээ ямагт шалгаж байгаарай. Үүнд:

  • Энэ насанд хүүхэд хоолоо өөрөө чөлөөтэй сонгож иднэ. Хэтэрхий чихэрлэг амттай зүйл, лаазалсан хүнс идүүлэхээс зайлсхий. Хоносон хоол идүүлж болохгүй.
  • Шүд цоорохоос сэргийлэх, хоол идэх дур хүслийг нь хэвийн байлгахын тулд хүүхдийг тогтмол цагаар хооллох хэрэгтэй.
  • Хүүхэд чинь дүүтэй болсон, эсвэл цэцэрлэгт орсон зэргээс хамаарч анхаарлаа сулруулж болохгүй. Хүүхдийнхээ эрүүл мэнд хооллолтыг та үргэлж анхаарч байгаарай.
  • Энэ үед хүүхэд ямар ч дадлыг сурахад бэлэн байдаг бөгөөд шинэ юмыг шууд хүлээн авч дуурайдаг тул гэр бүл, орчин эцэг эхийн зөв дадал зуршил зан үйл их нөлөөтэй.
  • Хүүхдэдээ аль болох их цаг зарцуулж ярьж байх нь хүүхдийн ой ухааныг сайжруулдаг.
  • Энэ насанд аавын оролцоо илүү байдгийг санаарай. Эцэг нь хүүхдэдээ цаг гарган дагуулж явах, ярьж тоглох, үлгэр ярьж өгөх зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлтэй байхад нь их нөлөөлдөг.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/