Хүүхдийн хэр их унтах нь түүний нас, хооллолт мөн хөдөлгөөнөөс шалтгаална. Доорх схемийн дагуу хүүхдийн унтах цагийн хуваарийг тодорхой харж болно.

№Нас /сараар/Нийт унтах цагШөнө унтах цагӨдөр унтах цаг
10 - 2 сар16 - 18 цаг8 - 9 цаг8 - 9 цаг
22 - 4 сар14 - 16 цаг9 - 10 цаг5 - 6 цаг
34 - 6 сар14 - 15 цаг10 цаг4 - 5 цаг
46 - 9 сар14 цаг10 - 11 цаг3 - 4 цаг
59 - 12 сар14 цаг10 - 12 цаг2 - 3 цаг
612 - 18 сар13 - 14 цаг10 - 11 цаг2 - 3 цаг
718 - 24 сар13 - 14 цаг11 цаг1 - 2 цаг
824 - 36 сар12 - 14 цаг10 - 11 цаг1 цаг

Хүүхдийн унтах эсэх нь эцэг эхээс шалтгаалах учир өдрийн турш сэрүүн байж шөнийн цагаар унтахын ач холбогдлыг хүүхдэд сайтар ойлгуулах хэрэгтэй.

Өдрийн цагаар идэвхтэй хөдөлгөөнтэй байж орой үдшийн цагаар хөдөлгөөн, чимээ шуугианыг багасгана.

Хүүхдийг 2 сартайгаас нь унтах дадал зуршилд сургана. Усанд оруулж, хооллож, бүх гэрлээ унтрааж аль болох өөрөөр нь унтуулах нь зүйтэй. Унтаж байх үед нь өлсөж байгаа хэмээн бодож сэрээж хооллох шаардлагагүй. Тиймээс эцэг эхчүүд 2 сартайгаас хойш хүүхдүүдээ сайтар ажиглан уян хатан байдлыг эрхэмлэн өдрийн хөтөлбөр зохион түүнийгээ мөрдөн явах аваас бага ядарч илүү их аз жаргалыг мэдрэх болно.