Та хүүхдээ хэрхэн бодож сэтгэдэг, аливаа зүйлийг яаж мэдэрч хүлээж авдгийг эхлээд ойлгох гэж хичээх хэрэгтэй. Үүний дараа хүүхдийнхээ онцлогт тохирсон шийдлийг эрэлхийлэх нь зүйтэй. Хамгийн гол нь ямар ч тохиолдолд хүүхэдтэйгээ элэгсэг дотно, чин сэтгэлээсээ харилцан, аливааг ойлгуулах арга замаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Сурган хүмүүжүүлэх явц багш, эцэг эх, хүүхдийн гурвалсан холбооны хичээл зүтгэлийн үр дүнд л амжилтад хүрнэ гэдгийг та биднээр хэлүүлэхгүй биз ээ.

Та хүүхэдтэйгээ элэгсэг дотно харилцсанаар:

  • Сэтгэл санааны хувьд тайван, амгалан болгоно.
  • Ямар ч нөхцөлд хайрладаг гэдгээ ойлгуулна.
  • Анхаарал, халамжаа харуулна.
  • Хүүхдийн хөгжлийн онцлогийг ойлгож хүндэтгэнэ.
  • Хүүхдэдээ ямар хэрэгцээ, шаардлага байгааг мэдэрнэ.
  • Хүүхдийнхээ мэдрэмжийг хуваалцах, түүний төлөө санаа тавьж сурна.

Эх сурвалж: Аав, ээжийн ном