Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“  тушаалын дагуу Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ.

Харин хөдөө орон нутгийн сургуулиуд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно хэмээн уг тушаалд заажээ.































































СургуульУлирлын амралтАнги

Амрах хугацаа

/сар өдөр/

Амрах хугацаа /долоо хоногоор/
Орон нутгийн сургуулиуд2 дугаар улирлын амралтБүх ангиАрванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 20 ныг дуусталДөрвөн долоо хоног
Цагаан сарын амралтБүх ангиЦагаан сарын долоо хоногНэг долоо хоног
3 дугаар улирлын амралтБүх ангиГуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуусталГурван долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
Зуны амралт1-2-р ангиЗургаадугаар сарын 1-нээс 
3-5-р ангиЗургаадугаар сарын 8-наас 
6-12-р ангиЗургаадугаар сарын 15-наас 
Нийслэлийн сургуулиуд2 дугаар улирлын амралт1-5-р ангиАрванхоёрдугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуусталДолоон долоо хоног
6-12-р ангиАрванхоёрдугаар сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуусталЗургаан долоо хоног
3 дугаар улирлын амралтБүх ангиДөрөвдүгээр сарын 6-14-нийг дуусталНэг долоо хоног
Зуны амралт1-2-р ангиЗургаадугаар сарын 1-нээс 
Сэтгүүлч Б.Сондор