Иртэй, хурц үзүүртэй хутга, хайч зэрэг зүйлсийг цоожтой шургуулга, шүүгээнд, хүүхэд хүрэхээргүй газар хадгалаарай.
- Шилэн лонхыг бага насны хүүхэд хүрэхээргүй газарт тавьж хэвшээрэй.
- Хүүхдийн тоглох газарт хагарсан шил, хог хаягдлыг бүү байлга.
- Гэр ахуйн хог хаягдлыг аюулгүй зайлуулаарай.

Осол гэмтлийн төрөлАвах арга хэмжээ
Цус гарахХөвөн самбай (бинт), цэвэр даавуугаар шархны амыг хааж боон, цусыг тогтооно.
Цус их хэмжээгээр гарахСайн боож цусыг тогтоох ба хөл, гараас нь цус гарч байвал зүрхэнд ойр хэсгийг боож хориг тавина.
Шил, хадаасанд хатгуулахХэт гүнзгий орсон хадаас, шилийг нь сугалж авах гэж яарах хэрэггүй.
Өргөсөнд хатгуулахЧимхүүр эсвэл ариутгасан зүүгээр өргөсийг авна.
Урагдах, шалбарахЭлс, шавар зэргийг сайтар угааж цэвэрлэнэ.
Яс хугарах, үе мултрахӨвчтэй хэсгийн үеийг хөдөлгөөнгүй болгохын тулд нэн даруй чиг тавьж бооно.

Эх сурвалж: Бага насны хүүхдийн осол, гэмтэл /НҮБ-ын хүүхдийн сан/