Томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна.

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа.

Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг “Утасны эмч”-ээс асууж лавлах боломжтой.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу энэ үйлчилгээг явуулж буй бөгөөд амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ.

№БайгууллагаУтасны дугаарУртасгасан цагийн хуваарь
1Багануур дүүргийн эрүүл мэндийн төв70210290Өдөр бүр 24 цаг
2Налайх дүүргийн эрүүл мэндийн төв10233464Өдөр бүр 24 цаг
3Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв70491003Өдөр бүр 09:00 - 20:00 цаг
4Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв70110278

Ажлын өдөр: 17:00-22:00 цаг

Бямба гаригт: 10:00-16:00 цаг

5Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв345903
6Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв350793
7Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв70150053
8Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв98254999
9Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв362539


Сэтгүүлч
: Р.Адъяасүрэн