Аавуудын хувьд бяцхан охидоо хайрлаж хамгаалах нь онцгой үүрэг билээ. Украйн зураач Снежана Сош нь аав охины харилцааны гайхамшиг, гоо үзэсгэлэнг харуулсан усан будгийн цуврал гар зургийг бүтээжээ.

Түүний ихэнх ажил нь маш нарийн утга агуулгатай бөгөөд эцэг, эхийн өдөр тутмын амьдралын хэв маягийг шинэлэгээр харуулахыг зорьдог гэнэ.

"Би үргэлж аавтайгаа тааламжтай харилцаатай байхыг хүсдэг байсан ч хайртай гэдгээ хэрхэн харуулахаа мэдэхгүй байснаар ихэнх цаг нь хүйтэн, хөндий байсан" гэж Сош аавынхаа талаар нэгэнтээ дурсав.

Тэрээр ихэвчлэн зургаараа дамжуулж хүүхэд, эцэг эх, гэр бүлийн холбоог харуулахыг хүсдэг аж.

"Аав бид хоёр" цуврал зургуудыг үзээд аавууд охидтойгоо зарим санааг нь туршаад үзэхэд гэмгүй л юм.

1. Тэр гэр бүлийн бүх асуудлыг өөр дээрээ үүрдэг.
1. Тэр гэр бүлийн бүх асуудлыг өөр дээрээ үүрдэг.
2. Тэр ээжийг нь гуниглах, тусламж хэрэгтэй байгаа үед нь хорвоогийн хамгийн хүчтэй эр хүн болж хувирдаг.
2. Тэр ээжийг нь гуниглах, тусламж хэрэгтэй байгаа үед нь хорвоогийн хамгийн хүчтэй эр хүн болж хувирдаг.
3. Тэд охиноо халуун нарнаас хамгаалж чаддаг.
3. Тэд охиноо халуун нарнаас хамгаалж чаддаг.
4. Тэд магадгүй охиныхоо хамгийн сайн стилист нь болж чаддаг.
4. Тэд магадгүй охиныхоо хамгийн сайн стилист нь болж чаддаг.
5. Аавууд охидынхоо ирээдүйд санаа зовон “Хараахан болоогүй” “Цаг нь ирээгүй” гэж үглэдэг.
5. Аавууд охидынхоо ирээдүйд санаа зовон “Хараахан болоогүй” “Цаг нь ирээгүй” гэж үглэдэг.
6. Аав нь охиноо ямар ч гунигтай үед нь сэргээж чаддаг.
6. Аав нь охиноо ямар ч гунигтай үед нь сэргээж чаддаг.
7. Тэд охидынхоо төрсөн өдрөөр гэнэтийн бэлгийг барьдаг.
7. Тэд охидынхоо төрсөн өдрөөр гэнэтийн бэлгийг барьдаг.
8. Аав хүн сургаж, зааж чадахгүй ч цагаа  тулахад охиныхоо мөрөөдлийн даашинзыг ч урлаж чадна.
8. Аав хүн сургаж, зааж чадахгүй ч цагаа тулахад охиныхоо мөрөөдлийн даашинзыг ч урлаж чадна.

Эх сурвалж: https://www.boredpanda.com/