БСШУСЯ "Музейн нээлттэй өдрүүд"-ийг зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд орон даяар музей иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлэх бөгөөд гуравдугаар сарын 01-08-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт "Музейн нээлттэй өдрүүд"-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.

Нээлттэй өдрүүдийн хүрээнд Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, иргэн, төр, хувийн хэвшил, соёлын байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахыг БСШУС-ын сайд улс, орон нутгийн музейн захирал, эрхлэгч нарт үүрэг болголоо.

Дараах хүснэгтээс нийслэлд үнэ төлбөргүй үйлчлэх музейнүүдийн хаяг, байршил, цагийн хуваарийн мэдээллийг аваарай.



















№МузейХаягЦагийн хуваарь
1Ан агнуурын музейБаянгол дүүрэг. Гандантэгчилэн хийдийн урд хаалганаас уруудах замын зүүн талдДаваа-Бямба 09.00-18.00
2Богд хааны ордон музейХан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талдМягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-18.00
3Г.Жуковын музейБаянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талдМягмарт амарна. Бусад өдөр 08.00-17.00
4Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейЧингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбайАжлын өдрүүдэд 10.00-17.00
5Монгол цэргийн музейХил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урдМягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.00
6Монголын уламжлалт анагаах ухааны музейХан-Уул дүүрэг, Богдын хааны ордон музейн баруун талд, хамар хашааӨдөр бүр 10.00-17.00
7Монголын үндэсний музейСүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талдНям, даваад амарна. Бусад өдөр 09.00-16.30
8Монголын үндэсний хувцасны музейСүхбаатар дүүрэг, Гадаад хэргийн яамны баруун талд, Гранд оффисын байрандАжлын өдрүүдэд 10.00-18.00
9Олон улсын оюун ухааны музейБаянзүрх дүүрэг, East худалдааны төвийн баруун талдНямд амарна. Бусад өдөр 10.00-18.00
10Театрын музейСүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд

Ажлын өдрүүдэд 10.00-18.00

Амралтын өдрүүдэд 11.00-17.00

11Улаанбаатар хотын түүхийн музейБаянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талдАжлын өдрүүдэд 08.00-17.00
12Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейСүхбаатар дүүрэг. Гранд оффис байрны урд талдАжлын өдрүүдэд 10.00-17.00
13Чингис хааны өв соёлын музейХуучнаар хүнсний 4-р дэлгүүрийн зүүн талын 9 давхар шар байрны 3 давхарт 5 тоотӨдөр бүр 10.00-18.00

 

Сэтгүүлч: Б.Эрмүүн