
© 2026 Монгол Контент ХХК


Чацарганад тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний хүчил их хэмжээтэй агуулагддаг. Уураг 1,5%, тос 4-6%, С, А, В, Е-ийн трөлүүд, РР аминдэм, цайр, манган, зэсийг илүү их агуулна. Мөн биологин идэвхит бодисууд каротинойд, ксантофил, плавонойдууд зэрэг бодисуудаас гадна исэлдэлтийн эсрэг 60 гаруй бодис агуулагддаг. Чацаргана нь дархлааг дэмжинэ, хоолны дуршил нэмнэ, эмэгтэйчүүдийн өвчинд тустай, ходоод гэдэсний шархлаанд маш сайн нөлөөтэй.

Сүүлийн үед хүмүүсийн дархлаа буюу биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт өртөмтгий болох хандлага гарсаар байна. Зарим хүчин зүйлсээс шалтгаалан хүний дархлаа суларч амархан ядардаг. Үүнд: Орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол, стресс, ядаргаа, хүмүүсийн буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал гэх мэт орж байна. Мөн хүмүүс толгойноосоо даарснаар гүрээний судас нарийсч тархины цусан хангамж муудаж олон төрлийн эмгэгтэй болдог байна.


