
© 2026 Монгол Контент ХХК


Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь Д аминдэм дуталтай, 20 хувь нөөц багатай буюу нийт эмэгтэйчүүдийн 95 хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй түвшинд байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн эмэгтэйчүүдийн дөрөвхөн хувьд энэ аминдэм хэвийн гэсэн үзүүлэлт гарсан нь анхаарах ёстой асуудал болоод байна. Д аминдэмийн дутагдалтай эхээс Д аминдэмийн дутагдалтай хүүхэд төрнө.



Д аминдэмийн дутагдлыг заавал шинжилгээ өгч ямар хариу гарснаас хамааран хүүхдийн биеийн жинтэй харьцуулан тухайн хүүхэд болгонд ямар тунгаар, хэдий хугацаагаар өгөхийг нь тодорхойлдог. Таны хүүхэд шинжилгээ өгөх боломжгүй болон хөдөө орон нутагт байгаа бол Д аминдэмийн дутагдлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Д-г ууна. 2 сар хүртэлх настай хүүхдэд хоногт шаардлагатай Д-ын хэмжээ 400мг - 500мг, 2 сараас дээш настай хүүхдэд хоногт 1000мг Д өгөхийг эмч нар зөвлөж байна.



