
© 2026 Монгол Контент ХХК


Сүүн шүдийг цагаас нь эрт авхуулснаар байнгын шүд гарах зай нарийсч, зарим тохиолдолд ясан дотроо гарахгүй гацдаг. Мөн бага насанд нь эрүүний зуулт буруу болж шаамий болох эх үүсвэр нь тавигддаг. Сүүн шүд эрүүл байснаар байнгын шүд эрүүл ургадаг. Мөн угж болон янз бүрийн шалтгаанаас болж сүүн шүд хорхойтон авснаар хэл яриа, хэлний хөдөлгөөн өөрчлөгддөг.

Шүд цоороход хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Үүний хамгийн эхнийх нь бол цоорол үүсгэгч нян байдаг. Хүүхэд энэ нянг хамгийн түрүүнд эцэг, эх, асран хамгаалагчаасаа халдварладаг. Цоорол үүсгэгч нянгийн халдвар, нүүрс ус үүсгэгч хоолны хэрэглээ болон тухайн хүүхдийн шүдний тэсрэг чанар зэргээс хамааралтай. Тэхээр хүүхэд хамгийн анх эцэг эх болон асран хамгаалагчаасаа шүдний цоорол үүсгэлэг нянг халдварладаг байна.

Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг. Сүүн шүдний эгнээ 2 нас 6 сартайгаасаа 3 настайдаа бүрэн ургаж гүйцдэг. Байнгын шүдний эгнээ бол 18-25 насны хооронд агт араа ургаж гүйцсэнээр бүрэн ургадаг. Эцэг эхчүүд маань хүүхэд маань нэг нас хүрчихлээ шүд нь ургахгүй юм гэж их асуудаг. Хүүхдийн сүүн шүд эцэг эхээ дуурайдаг. Учир нь аав нь юмуу ээжийнх нь шүд хожуу ургаж байсан бол хүүхдийн шүд хожуу ургадаг. Мөн эцэг эх нь зүгээр бол хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай байна гэсэн үг юм.

