
Эрүүл мэнд
Сүүн шүд эрүүл байж ясан шүд эрүүл, тэгш ургана
7,036
© 2026 Монгол Контент ХХК


Хүүхдийн шүдийг угаахдаа: Амыг нь том ангайлгана. Үүдэн шүднээс эхэлж угаана. Дээд үүдэн шүдийг дээрээс нь доош. Доод үүдэн шүдийг доороос нь дээш чиглэлтэйгээр угаана. Араа шүдийг эргэлдэх хөдөлгөөнөөр угаана.

Хүүхдийн шүдийг угаахдаа өвөр дээрээ дээш харан хэвтүүлэн дээд талын шүднээс эхлэн гаднаас нь дотогш чиглэлтэйгээр угаана. Хүүхдийг хэвтүүлж угааснаар шүдний эмнэлэгт очих анхны бэлтгэлийг хийж өгдөг байна. Сойзон дээр хүүхдийн чигчий хурууны хумсны хэмжээтэй тэнцэхүйц оо-г түрхэж угаана.