
© 2026 Монгол Контент ХХК


Хүүхдийн нүднээс нуух, нулимс гоожих хэд хэдэн шалтгаан байдаг. Тэрний хамгийн элбэг тохиолддог нь нулимсны сүвний битүүрэл. Битүүрлийг арилгах хамгийн энгийн арга нь массаж хийх юм. Та бүхэнд мэргэжлийн эмчийн зааврын дагуух массажыг хүргэж байна.


Сормуусны буруу ургалт нь төрөлхийн болон удамшилийн шалтгаанаар нүдний зовхины чангарлаас болж үүсдэг. Сормуус буруу ургаснаар нүдний алиманд очиж наалддаг байна. Ийм зовиуртай удаан явбал нүдний эвэрлэг бүрхүүлийг гэмтээдэг.


Хүүхдийн нүдэнд өт цацсан тохиолдолд тамхины шүүс болон элдэв төрлийн хар аргыг хэрэглэх нь одоо цагт буруу. Учир нь тэгснээр өтийг цаашлах мөн даамжраад нүдрүү бүр гүнзгий шигдэх аюултай тул та эмнэлгт яаралтай хандана уу? Нүдэнд өт цацсан тохиолдолд урсгал усаар дотроос нь гадагш чиглэлтэйгээр угаах нь хамгийн сайн арга юм.

Хүүхдийн нүд хэт их анивчих нь ихэнхдээ мэдрэлийн гаралтай өвчин юм. Мөн цагаан хорхойтсон хүүхэд шөнө сайн унтаж чадахгүйгээсээ болж нүд нь бас хэт их анивчих тохиолдол байдаг. Мөн хамгийн том шалтгаан нь компьютер дээр удаан сууж тоглодог хүүхдийн нүд анивчдаг. Нүд анивчих нь дангаараа нүдний өвчин бол биш юм.


Нүдний өвдөг гэдэг нь сормуусны уут болон түүний ойролцоо байгаа тосны булчирхайн үрэвслийг хэлдэг. Хамгийн эхний шинж тэмдэг нь загатнах, улайх зэргээр илэрдэг.

Нүдний харшил өвчин нь энэ зуны өвчин гэж нэрлэж байгаа. Учир нь нүдний харшил нь хэд хэдэн эрхтэнийг хамардаг. Нүдний харшил нь нарнаас голдуу харшилдаг байна. 5-12 насны хөвгүүд ихэнхдээ өвчилдөг байна. Нарны харшлаас урьдчилан сэргийлэхдээ нарны малгай, нарны шил гэх зэргээр хамгаалах боломжтой.


Хөхний сүүний нь нүүрс ус, өөх тос, уураг болон дархлааны фермент, даавар зэргийг агуулж байдаг. Хөхний сүүг нүдэнд дусаах арга нь уламжлалт арга учир одоо цагт хоцрогдсон аргад тооцдог билээ. Хүүхдийн нүд өвдөхөд хөхний сүү дусааснаар нян бактерийг үржүүлж байдаг учир хөхний сүүг хорьсон билээ.