
© 2026 Монгол Контент ХХК


Хүүхдийн шүдний аппаратыг авч болдог авч болдоггүй гэж 2 ангилдаг. Авч болдог аппартыг 6-11 настай хүүхэд буюу сүүн болон холимог зуултын гажигтай хүүхэд зүүдэг. Авагддаггүй аппартыг 12-оос дээш насны хүүхдэд буюу байнгын шүд бүрэн ургаж дууссаны дараа зүүдэг.


Цагаан түрхлэг нь фторт түрхлэг юм энэ нь хүүхдийн шүдний вакцин гэсэн үг. Цагаан түрхлэгийг 6 сар тутамд нэг удаа түрхвэл хүүхдийн шүд цоорхоос сэргийлдэг байна.

Хүүхдийн шүдний хар түрхлэг гэдэг нь шүд дөнгөж цоорч эхэлж байгаа үед түрхэнэ. Хар түрхлэгийг түрхсэнээр шүдний өнгөц цоорлыг гүн болохоос урьдчилан сэргийлэх зориулалттай юм. Түрхлэг түрхээд 6 сарын дараа ахин түрхүүлж эмчид үзүүлэх шаардлагатай юм.

Хар түрхлэг гэдэг нь шүдний гадаргуу дээрх нянгийн үржлийг зогсоодог. Хар түрхлэгийг 7-10 хоногийн хугацаатай 2-3 давтамжтай түрхэж байж шүд бүрэн хатуурч эмчилгээ үр дүнтэй болдог. Хар түрхлэгийн сөрөг тал нь шүдийг хар өнгөөр будагддаг. Сүүн шүд байнгын шүдээр солигдох хүртлээ хар өнгөтэй байна гэсэн үг. Гашуун төмрийн бэлдмэлтэй адилхан амттай байдаг.

Сүүн шүдийг цагаас нь эрт авхуулснаар байнгын шүд гарах зай нарийсч, зарим тохиолдолд ясан дотроо гарахгүй гацдаг. Мөн бага насанд нь эрүүний зуулт буруу болж шаамий болох эх үүсвэр нь тавигддаг. Сүүн шүд эрүүл байснаар байнгын шүд эрүүл ургадаг. Мөн угж болон янз бүрийн шалтгаанаас болж сүүн шүд хорхойтон авснаар хэл яриа, хэлний хөдөлгөөн өөрчлөгддөг.

Шүд цоороход хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Үүний хамгийн эхнийх нь бол цоорол үүсгэгч нян байдаг. Хүүхэд энэ нянг хамгийн түрүүнд эцэг, эх, асран хамгаалагчаасаа халдварладаг. Цоорол үүсгэгч нянгийн халдвар, нүүрс ус үүсгэгч хоолны хэрэглээ болон тухайн хүүхдийн шүдний тэсрэг чанар зэргээс хамааралтай. Тэхээр хүүхэд хамгийн анх эцэг эх болон асран хамгаалагчаасаа шүдний цоорол үүсгэлэг нянг халдварладаг байна.


Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг. Сүүн шүдний эгнээ 2 нас 6 сартайгаасаа 3 настайдаа бүрэн ургаж гүйцдэг. Байнгын шүдний эгнээ бол 18-25 насны хооронд агт араа ургаж гүйцсэнээр бүрэн ургадаг. Эцэг эхчүүд маань хүүхэд маань нэг нас хүрчихлээ шүд нь ургахгүй юм гэж их асуудаг. Хүүхдийн сүүн шүд эцэг эхээ дуурайдаг. Учир нь аав нь юмуу ээжийнх нь шүд хожуу ургаж байсан бол хүүхдийн шүд хожуу ургадаг. Мөн эцэг эх нь зүгээр бол хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай байна гэсэн үг юм.

0-6 хүртэлх настай хүүхдийн шүдний оо нь сахаргүй, фторгүй, хөөсрөлт багатай байх шаардлагатай. Сойзны үс нь хүүхдийн шүдний өндөртэй тэнцүү, гурван эгнээ байна.
