
Хүүхдийн шүдний цагаан түрхлэг гэж юу вэ?
Цагаан түрхлэг нь фторт түрхлэг юм энэ нь хүүхдийн шүдний вакцин гэсэн үг. Цагаан түрхлэгийг 6 сар тутамд нэг удаа түрхвэл хүүхдийн шүд цоорхоос сэргийлдэг байна.
© 2026 Монгол Контент ХХК

Цагаан түрхлэг нь фторт түрхлэг юм энэ нь хүүхдийн шүдний вакцин гэсэн үг. Цагаан түрхлэгийг 6 сар тутамд нэг удаа түрхвэл хүүхдийн шүд цоорхоос сэргийлдэг байна.

Харшлын эхэн үеийн шинж тэмдэг нь ойр ойрхон найтаана, шингэн нус гоожино, хүүхэд мэдэгдэм хамар, нүдээ нухална. Харшилтай хүүхдэд хориглох зүйл: -Чипс -Самар -Ундаа, жүүс -Өнгөтэй жимснүүд -Хуурсан хүнсний бүтээгдэхүүнүүд -Даршилсан бүтээгдэхүүнүүд -Хиам, гахайн утсан мах зэргийг хориглоно.

0-6 насны хүүхдүүд бүх зүйлийг амандаа хийж амаараа мэдэрдэг учир дархлааг хамгаалах үүднээс хоолойн мах нь том төрдөг байна. Аажмаар хүүхэд томрох үед нь хоолойн мах маань хэвийн хэмжээнд очдог.

Хамрын мах гэдэг нь хамрын самалдагууд хөөх, уйланхай үүсэх, нармайн булчирхай томрох зэрэг асуудлуудыг ерөнхийд нь хэлдэг. Хамрын махыг авах тухай мэргэжлийн эмчээс асуугаарай. Рентген зураг авхуулснаар хамрын махтай үгүйг шийддэг. Таны хүүхдийн хамар нусгүй хэрнээ байнга битүүрдэг бол мэргэжлийн эмчид заавал хандаарай.

Хүүхдийн дээд шүд ургахдаа завсартай ургах тохиолдол бий. Энэ нь хүүхдийн дээд уруулийн хөвч богино байгаатай холбоотой.


Хүүхдийн маш олон өвчин байдаг. Хоолойгоо их засдаг хүүхдийн хоолой ямар нэг өөрчлөлттэй буюу залгиур хоолойн өвчтэй байна гэсэн үг юм.

Сүүн шүд хугацаандаа унахгүй байгаа тохиолдол их байдаг. Үүний гол шалтгаан нь чанасан мах, ааруул, цагаан идээ, алим зэрэг хатуу зүйл идэхгүй байгаатай холбоотой гэж мэргэжлийн эмч нар үздэг. Учир нь сүүн шүд шимэгдэж байж дараагийн буюу ясан шүд ургадаг. Тиймээс хугацаандаа шимэгдэхгүй байгаагаас болж шүд давхардан ургах, сүүн шүд унадаггүй аж.

Хүүхдийн сүүн шүдийг анхны цахиур цухуйх үеэс угаана. 6 сар хүртэлх хөхөөрөө хооллож байгаа хүүхдийн амны хөндийг цэвэрлэх шаардлагагүй. Харин 6 сар хүртэлх угжаар хооллодог хүүхдийн амны хөндийг буцалсан цэвэр усаар арчиж цэвэрлэнэ.

Чихнээс булаг гоожих нь өвчлөл гэсэн үг юм. Хүүхдийн чиснээс булаг гарвал заавал мэргэжлийн эмчид хандана.

Ам гэмтэх гэж юу вэ? Ихэнхдээ хүүхдийн ам яагаад гэмтдэг вэ? Амны хөндийн салт шархалж өөрчлөлд орсныг ам гэмтэх гэдэг. Хүүхдийн амны хөндийн ферментүүд бага, хүүхэд амаараа бүгдийг мэдэрдэг учир ихэнхдээ хүүхдэд тохиолддог байна. Ам гэмтэх нь дотор болон гадна талд гэж гардаг.

Хүүхдийн чих нь өвдвөл хамгийн түрүүнд хамар нь онгорхой байгаа эсэхийг шалгах. Дараа нь халуун бүлээн жин тавина. Хүүхдийн чих голдуу хамар, хоолой өвдсөн тохиолдолд өвддөг юм.