
© 2026 Монгол Контент ХХК


Хүүхдийн шүдний хар түрхлэг гэдэг нь шүд дөнгөж цоорч эхэлж байгаа үед түрхэнэ. Хар түрхлэгийг түрхсэнээр шүдний өнгөц цоорлыг гүн болохоос урьдчилан сэргийлэх зориулалттай юм. Түрхлэг түрхээд 6 сарын дараа ахин түрхүүлж эмчид үзүүлэх шаардлагатай юм.


Хүүхдийн амны хөндий эвгүй үнэртэй болох хэд хэдэн шалтгаан байдаг. Та эхлээд хүүхдийнхээ амыг ангайлгаж үзэхэд таны хүүхдийн шүд цоорсон, буйл үрэвссэн бол амнаас эвгүй үнэр үнэртдэг. Цоорсон шүд байхгүй бол хүүхдийн амны хөндийн ариун цэвэрт анхаараарай. Мөн таны хүүхдэд дараах шалтгаанууд байхгүй бол та хүүхдээ дотрын эмчид үзүүлээрэй.

Буруу зуулт нь төрөлхийн болон механикаар бий болно. Механик буюу соосго хөхөх, хуруугаа хөхөх зэрэг нь шүдний зуултыг өөрчилдөг. Яг юунаас болж байгааг илрүүлж гажиг заслын эмчид үзүүлээрэй.





Хүүхдийн шүдийг угаахдаа өвөр дээрээ дээш харан хэвтүүлэн дээд талын шүднээс эхлэн гаднаас нь дотогш чиглэлтэйгээр угаана. Хүүхдийг хэвтүүлж угааснаар шүдний эмнэлэгт очих анхны бэлтгэлийг хийж өгдөг байна. Сойзон дээр хүүхдийн чигчий хурууны хумсны хэмжээтэй тэнцэхүйц оо-г түрхэж угаана.

Бага насны хүүхдийн шүд шарлахад хэд хэдэн шалтгаанууд нөлөөлдөг. Хүүхдийн сүүн шүд тод цэхэр, цагаан өнгөтэй байдаг. Харин таны хүүхдийн шүд шар өнгөтэй болж байгаа бол та хүүхдээ шүдний эмчид үзүүлэн угаалтыг нь шалгуулах хэрэгтэй. Мөн шүдийг бүрхэж байдаг паалан маань идэж буй зүйлсээс шалтгаалан хайлж ууссанаар шүд шарладаг байна. Энэ үед та заавал эмчид хандана.

Хүүхдийн шүдний сойзыг 3 сар болоод солих шаардлагатай байдаг учир нь бага насны хүүхэд маань сойзоо хазаж үсийг нь арзайлгадаг. Ийм арзайсан үстэй сойз нь шүдний өнгөрийг дутуу арилгах ба буйлыг үрэвсүүлдэг. Хүүхдийг халдварт өвчнөөр өвдсөн даруйд шүдний сойзыг нь солих шаардлагатай. Учир нь сойзоор халдвар дамждаг байна.