- Өдөр, шөнө аль ч үед хүссэн цагт хөхүүлэх
- 6 сараас эхлэн нэмэгдэл хоолоор өдөрт 2-3 удаа хооллох, олон нэр төрлийн хүнсэнд аажим дасгах
- Хүүхдээ тэвэрч, хайрлаж, хамгаалж байгаагаа мэдрүүлэх
- Хүүхдэдээ цэвэрхэн, аюулгүй тоглоом өгч гар, амаараа хүртэж танин мэдэхийг нь дэмжих
- Хүүхдийг цэвэрхэн дэвсгэр дээр хэвтүүлэн ойролцоо харагдах газар тоглоом тавьж сонирхлыг нь өдөөж хөдөлгөөнийг дэмжих
- Ямар нэгэн зүйл хийж буйг нь дэмжин урамшуулж чадаж байна гэсэн мэдрэмж төрүүлэх
- Хүүхэдтэйгээ байнга ярьж, хийж байгаа үйлдлээ тайлбарлаж, ном уншиж, дуу дуулж өгөх.
- Хүүхдийн хийж буй үйлдэл гаргаж буй дуу авиаг дуурайх, давтан хэлүүлэх, хөдөлгөөнийг дэмжих
- Хүүхэдтэйгээ нуугдаж тоглох
- Толинд харуулж нүүрний эрхтэнг нэрлэж заах өөрийг нь таниулах
ТАНЫ ХҮҮХДЭД ДАРААХ ШИНЖ БАЙДАЛ ИЛЭРВЭЛ ЭМЧ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ХАНДАНА УУ?
- Хүүхэд тань хөшүүн байдалтай, мөчүүдээ хөдөлгөхөд бэрхшээлтэй байх
- Дуу чимээ, танил царайнд хариу үйлдэл байхгүй эсвэл бага
- Хөхний сүү, хоол идэхгүй байх
- Байнга толгойгоо хөдөлгөх (чихний үрэвслийн шинж тэмдэг байж болно)
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш