fbpx

Ээж, аавуудад

image
20. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх  /20  мянган төгрөг/ хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Эцэг,  эхчүүд  бага  насны  хүүхдийнхээ биеийн  хэмжээнд тохирсон суудал, бүсийг хэрэглэж сурах
  • Замын  хөдөлгөөний  дүрэмд  заасан  5-с  доош  насны  хүүхдийг  урд  суудалд  суулгахгүй байх, суудлын бүс хэрэглэж байх заалтыг байнга баримтлах
  • Хүүхдээ  тээврийн  хэрэгслээр  зорчих  үедээ  байнга  суудлын  бүсээ  бүсэлж   байхыг сануулах,  хэвшүүлэх.  Энэ  нь  авто  тээврийн  хэрэгслийн  арын  суудалд  суухад  ч  гэсэн байнга баримтлах ёстой зан үйл юм.
  • Олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үедээ хүүхдээ суудалд сууж явах, сул суудал байхгүй тохиолдолд авто  замын донсолгоо, огцом эргэлт, зогсолт зэрэг шалтгааны улмаас унаж  бэртэхгүйн  тулд  бариулаас  сайн  барьж  зогсож  байхыг  сануулж,  хамт  явах  үедээ биеэрээ үлгэрлэн сургах
  • Хүүхдээ  тээврийн  хэрэгслээр  зорчихдоо  үргэлж  баруун  гар  талын  хаалгаар  буюу авто  тээврийн хөдөлгөөнгүй талаар бууж, сууж сургах /Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв/

Сэтгүүлч: А.Наранцацрал

X
Нэвтрэх