Дэлхийн номын өдөр тохиож байгаатай холбогдуулан хүүхэд багачуудын дуртай “Маамуу” болон “Ногун” брэндийн номнууд энэ 4-р сарын 20-ноос 30-ныг дуустал зөвхөн “Интерном”, “Мирном”, “Азхур” номын дэлгүүрүүдээр ОНЦГОЙ ХЯМД үнээр худалдаалагдана.

Энэ удаагийн хямдралтай худалдааны онцлог нь тус брэндүүдийн цуврал номнуудыг багцаар авахад 30%, дангаар нь буюу жижиглэнгээр авахад үндсэн үнээс 10-20% хямдрах аж.

Дашрамд дуулгахад дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Интерном” дэлгүүр 4-р сарын 21-23 –ны хооронд мөн 10-60% -ийн хямдралтай худалдааг явуулах юм.
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        