Мэдээ, мэдээлэл

image

Фэйсбүүкийн “Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд” гэх 525 мянган гишүүнтэй групп бий.

Энэ группт бага сартай жирэмсэн эмэгтэй оочерт дугаарлан зогсож байгаад ухаан алдан унасны улмаас духаа халцалж, эрүү нь зүсэгдсэн эмэгтэйн талаар бичжээ. Гурван сартай жирэмсэн тул түүнийг хөл хүнд гэдгийг нь хүмүүс мэдэхгүй, өөрөө ч хэлэлгүй дугаарлан зогссоор бүгчимдэн унасан нь тэр ажээ.

Жирэмсний эхний саруудад гэдэс нь нүдэнд харагдахуйц томроогүй байдаг тул жирэмсэн эсэхийг нь гаднаас нь хараад мэдэх хэцүү. Гэвч энэ үедээ л хамгийн их хордлого өгдөг, бие нь жирэмслэлтэд хариу үйлдэл ихээр үзүүлж ядарч сульдах нь бий. Мөн гарч болох сөрөг үр дагавар нь ч өндөртэй. Харин эмэгтэйчүүдийн хувьд “би жирэмсэн юмаа, сууж болох уу” гэх юм уу урт дугаарлалтанд зогсох болоход учраа хэлээд урдуур орохоосоо ичиж нэрэлхдэг.

Хөл хүндтэй бүсгүй ухаан алдан унасан талаарх дээрх бичвэрт япон улсад жирэмсэн эмэгтэй эмнэлэгийн хяналтад ороход нь өрхийн эмнэлэгээс нь өгдөг тэмдгийг талаар дурьджээ. Манай улсад ч энэ аргыг нэвтрүүлэхэд асуудалгүй мэт.

Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр хөндлөн алхдаггүй гэх эртний сайхан хүндэтгэлтэй ард түмэн билээ. Энэ тэмдгийг зүүж, хүн амаа өсгөх бодлогод бодитоор дэмжлэг үзүүлэн үрээ хэвлийдээ тээж буй эх хүнийг хүндлэх нь гарцаагүй биз ээ.

Дашрамд дурьдахад, манай улсын зарим банк хөл хүндтэй бүсгүйчүүдэд дугаарлалт хамаарахгүйгээр үйлчилдэг журмыг нэвтрүүлсэн нь магтууштай.

Сэтгүүлч: М.Жаргал

X
Нэвтрэх