fbpx

Хүмүүжил

image

Охидын хүмүүжилд ээжийн адил аавын үүрэг, нөлөө их. Ээж аавын хамтын оролцоо хүүхдийн өсөлт хөгжилд хамгийн чухал байдаг. Охин хүүхдийн хайртай аав нь байхад шаардлагатай хэд хэдэн зан байдлуудыг бид онцолж байна.

ЭХНЭРЭЭ БИШИР, МАГТ, ХАЙРЛА
Охин хүүхдийн эмэгтэйлэг байдлын эхлэл нь түүний аав ээжийг нь хэрхэн үнэлж байгаагаас ихээхэн шалтгаалдаг байна. Өөрөөр хэлбэл аав нь хүүхдийнхээ дэргэд ээжтэй нь хэрэлдэхгүй уян зөөлөн харьцах нь охин ирээдүйн гэр бүл дотроо биеэ хэрхэн авч явахыг нь тодорхойлж өгдөг байна.

ОХИНОО САЙН СОНС
Хүүхэд өөрт тохиолдсон зүйлсээ аавтайгаа ярилцаж хуваалцахыг хүссэн үед аав нь шүүмжилж уурлаж загналгүйгээр охиноо сайн сонсож, сайн найзынх нь үүргийг гүйцэтгэх хэрэгтэй.

ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БОЛ ХАРАМГҮЙ ТУСАЛ
Охиндоо хэрэгтэй үед нь тусламж үзүүлснээр эрэгтэй хүнд итгэх итгэлтэй нэгэн болж өснө.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ НЬ САЙН АЖИГЛА
Хүүхэд сэтгэл хөдлөлөө нуулгүй илэрхийлж байхыг аав нь заах хэрэгтэй. Тэгснээр хүүхэд илэн далангүй, нээлттэй, өөртөө итгэлтэй болж хүмүүжихээс гадна өөрийг нь хамгаалж ард нь зогсох нэгэн байна гэдгийг мэдрэх болно.

ОХИНОО ҮРГЭЛЖ МАГТ
Охиныхоо сайн үйлдэл болгоныг нь шагнаж урамшуул. Түүний авьяас, ухааныг нь илэрхийлэх түүний дуртай үлгэрийн баатар эсвэл ямар нэг алдартай од хүний нэр өгч түүгээр нь дуудах түүнд ихэд таалагдах болно.

profile

Зөвлөх: н.Төртогтох /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх