fbpx

Эрүүл мэнд

image

Та гич (горчиц)-тэй усанд хөлөө дүрэхийг зөв хийж чадвал хэр баргийн ханиад томуу, хоолойн өвчин түүнчлэн уушгины үрэвсэл хатгаанд хүртэл үр дүн өгдөг. Тэгэхээр эхлээд хувинд (төмпөн биш шүү) тал (5-6 л орчим) халуун бүлээн ус хийгээд хүүхэд 1 том халбагаар нунтаг гич (горчиц) хийж (горчицт харшилтай бол дан ус байж болно), хувиндаа хүүхдээ зогсооход эрээн булчин далд орсон байна.

Хувингийн гадуур хувинтай нь цуг зузаан хөнжил эсвэл бүтээлгээр зөвхөн толгойг гаргаад салхи оруулахгүйгээр битүү ороогоод сандал дээр суулгаарай. Хүүхэд 10-15 минут болгоход дух, хамар, толгой хэсгээр хөлөрч, хүүхэд ороолтоосоо гарах гэж уцаарлана. Уснаасаа ороолттойгоор нь өргөн авч шууд оронд нь хэвтүүлж хөнжлөөр нь хучина. Хөлс намдсаны дараа ороолтоо хөнжил дотроосоо сугалж авна.

Энэ хөлөргөх эмчилгээг орой унтахын өмнө хийгээд шууд дулаахан унтвал, өглөө хүүхдийн бие хөнгөн болсон байна. Багахан зэргийн дөнгөж эхэлж байгаа хамар, хоолойн үрэвсэлд энэ эмчилгээг 1-2 удаа хийхэд үр дүнгээ өгнө. Даамжирсан үрэвсэл байвал 3-5 удаа хийгээд үзээрэй.

profile

Зөвлөх: Б.Нарантуяа /Тэргүүлэх зэргийн эмч/

"Шагшаа" чих, хамар, хоолойн эмнэлэг

X
Нэвтрэх