Сонжоо
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
Та хүүхдүүдийг хийсвэрлэн үзэж хоосон магтаж байна. Яг үнэндээ бол огтхон ч тэгж болохгүй. Хүүхдүүд бас тийм ч гэм хоргүй хүмүүс биш шүү. Тиймээс таныг одоохондоо хүүхдүүдтэй ганцааранг тань орхиж болохгүй нь. Та хүүхэдтэй харилцахдаа нэг зэрэг хоёр туйлд гарчихаад байдаг юм байна. Өөрөөр хэлбэл та хошуу дэвсэн эвийлж, түүнийхээ хажуугаар эцэс төгсгөлгүй сургамжилдаг гэсэн үг. Хүүхдүүд энэ хоёрын тань аль алинд нь дургүй байдаг юм. Илүү энгийн бай! Тэгээд ч тэдгээр бяцхан сахиусан тэнгэрийг өнө мөнхийн, ухаалаг сайн сайхан байдалд сургах гэж яншихын хэрэггүй.
Та хүүхэдтэй яг л тэдний дуртай байдлаар харьцдаг юм байна. Өөрөөр хэлбэл та илүү ахмад, ухаантай гэдэг байдлаа хадгалан алив зүйлд тэдэнтэй адил түвшинд ханддаг гэсэн үг. Түүнийг тань хүүхдүүд үнэлдэг. Учир нь тэд томчуудыг чухам ийм байдлаар буюу, өсвөр насныхны найз шиг нь биш, ахмад хүн шиг байгаасай гэж илүү хүсдэг юм.
Та хүүхдэд аливаа зүйлийн тухай гүнзгий мэдлэгтээ тулгуурласан туйлын итгэлгүй байдлаар ханддаг юм байна. Яагаад гэвэл та өөрөө хүүхэд байхдаа тийм нэг "хэцүү хүүхэд" байсан бололтой. Эцэг эхийг тань тун их өрөвдөж байна. Гэхдээ бүх хүүхэд тийм "аймшигт сүйтгэгч машин" шиг байдаггүй. Хэдийгээр цөөн боловч, номхон дөлгөөн, бодлогоширонгуй, үгэнд сайн ордог хүүхдүүд байдаг юм шүү дээ. Нөгөөтэйгүүр та хүүхдийн сэтгэл зүйг сайн ойлгодог юм байна. Тиймээс та жаахан л хүлээцтэй байх юм бол ямар ч хүүхэдтэй хэл амаа сайн ойлголцож чадна шүү.