fbpx

Эрүүл мэнд

image

1. Вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй.
Вакциныг маш нарийн судалж, туршилт, шинжилгээ авсны дараа хэрэглэж эхэлдэг. Ямарваа нэгэн сөрөг нөлөө ажиглагдсан тохиолдолд шалгаж, шалтгааныг тогтоодог.

2. Вакцин нь халдварт өвчнөөс сэргийлдэг.
Вакцин нь хүүхдийг сүрьеэ, сахуу, татран, улаанбурхан, гахайн хавдар, хөхүүл ханиад, улаанууд зэрэг өвчнүүдээс сэргийлдэг. Вакцинд хамрагдаагүй тохиолдолд өвчлөх, өвчин хүндрэх, улмаар амь насаа алдах эрсдэлтэй.

3. Вакцин нь хүүхдийн биед сайн дархлаа үсгэдэг.
Халдварт өвчин тусаад хүний биед үүсэх дархлааг бодвол вакцинжуулалтын үр дүнд бий болсон дархлаа нь илүү эрсдэл багатай.

4. Нэг дор олон вакцин хийх нь аюулгүй.
Нэгэн зэрэг олон вакцин тарих нь хүүхдийн дархлаанд сөргөөр нөлөөлдөггүй. Хүүхэд олон дахин тавгүйтэхээс сэргийлдэг ба цаг болон эдийн засгийн хувьд хэмнэлттэй.

5. Вакцинжуулалтыг зогсоовол устсан өвчин ахин гарч ирнэ.
Ундны ус, эрүүл ахуй, ариун цэврийн норм, шаардлагыг чанад сахисан ч, халдвар тархдаг. Хүмүүс вакцинд хамрагдахаа боливол орчин үед тархахаа больсон сахуу, татран, улаанбурхан, гахайн хавдар зэрэг өвчнүүд ахин дэгдэх эрсдэлтэй.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх