fbpx

Хүмүүжил

image

-Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох дэлхийн өдөр-

ЭЦЭГ ЭХДЭЭ ЗОДУУЛЖ ШИЙТГҮҮЛДЭГ ХҮҮХДҮҮДЭД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГ ВЭ?

Түрэмгий зан авиртай болох, сурах чадвар нь буурах, архи тамхи, мансууруулах бодист донтох, сэтгэл гутрамтгай болох зэргээр хүүхэд өөрчлөгддөгийг судалгаагаар тогтоожээ.

  • Зодож шийтгэснээр хүүхэд түрэмгий зан авиртай болдог. Улмаар хүүхдийг зодох тусам түрэмгий авир нь нэмэгддэг.
  • Эцэг эхчүүд ихэвчлэн ямар нэг зүйлд уурлаж бухимдсан үедээ хүүхдээ зодож шийтгэдэг. Ингэснээр хүүхдээ хүчтэй цохиж, гэмтээдэг.
  • Зодож шийтгэснээр хүүхдийн дархлаа муудаж, өвчинд өртөмтгий болдог.
  • Багадаа цохиулж байсан хүн хавдар, зүрх, амьсгалын гаралтай өвчнөөр эрт нас бардаг.
  • Зодуулж шийтгүүлдэг хүүхэд дахин зодуулах вий гэж айх, амархан цочимтгой болох зэргээр сэтгэл санааны байнгын айдас түгшүүртэй байдаг.
  • Зодуулж шийтгүүлдэг хүүхэд сэтгэл гутрах, уурлаж бухимдах, архи тамхинд донтох, мансууруулах бодис хэрэглэх зэрэг эрсдэлтэй зан авир гаргадаг.
  • Зодуулж шийтгүүлдэг охид сэтгэл гутралд орох нь амархан байдаг бол хөвгүүдийн хувьд эвдэн сүйтгэх, хулгай хийх зэрэг сөрөг авир гаргана.
  • Байнга зодуулж шийтгүүлдэг хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшин (IQ) сулардаг. Ингэснээр хүүхдийн суралцах чадвар буурна.
  • Хүүхдийг зодож шийтгэснээр эцэг эх, хүүхэд хоорондын итгэлийг бууруулдаг. Улмаар хүүхэд эцэг эх, томчуудын эсрэг дайсагнах үзэлтэй болдог.
  • Зодуулж шийтгүүлдэг хүүхэд бусдыг өрөвдөн хайрлах сэтгэлгүй болдог. Аливаа зүйлийг хүч хэрэглэж шийдэх нь хэвийн гэж үзэх хандлагатай болно.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх