fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Бага насны хүүхдийн төрмөл зан чанарыг дарж болох уу? Манай хүүхэд үргэлж хумсаа мэрэх юм.

Хүүхэд хумсаа мэрэх нь ямар нэгэн зүйл дутуу оргих юм уу хайр халамж мэдрэхийг хүсэх ихэвчлэн стрессийн түвшин өндөр байгаа тохиолдолд илэрдэг.

Хүүхдэдээ тайван чимээ орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хүүхдийн сэтгэл санаанд түгшүүр үүссэн тохиолдолд маш огцом зан араншинтай түүнийгээ илэрхийлэхдээ ямар нэгэн юмыг байрнаас нь хөдөлгөж нураах үйлдэл гаргах нь ажиглагддаг. Ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа ч байж болно. Хумсаа мэрэх болгонд гарны дасгал хүүхэдтэйгээ хамт хийнэ.

Үүнийгээ бүр зуршил болгох хэрэгтэй. 2 гараа өргөн баруун зүүн тийш эргүүлэх гэх мэт дасгал байнга хийлгэж хүүхэд хумсаа мэрэнгүүтээ тухайн дасгалыг санаж байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм. Энэ нь нэг маягийн шийтгэл гэж ойлгож болно.

Бас нэг арга бол тухайн хүүхэд өөрийн хийсэн үйлдлээ хийхгүй болгохын тулд та хажууд нь өөртэй нь адилхан хүүхдийг зохиож ярьж болно.

Танд амжилт хүсье.

profile

Зөвлөх: Г.Биндэрьяа /ССҮТ-ийн Сэтгэл судлаач/

X
Нэвтрэх