
Өнөө үед олон эцэг эхчүүд хүүхдүүдээ гоц ухаантай эсэхийг нь ихээр сонирхдог болжээ. Гоц ухааныг таньж мэдэхийн тулд онцгойрох шинж тэмдгүүд байгаа эсэхийг нь сайтар ажиглах хэрэгтэй. Гоц ухаантай 2-4 насны хүүхдүүдийн ямарваа зүйлд үзүүлэх хариу үйлдлүүд доорх хэлбэрээр ажиглагдана.
Үүнд:
- Хэвийнээс илүү бодит реалист зураг зурдаг эсвэл толгойдоо энгийн математик бодлогуудыг бодож чадна
- Хэл ярианы авьяастай, үгийн баялаг ихтэй бол төрөлх болон гадаад хэлээр ярьж чадна
- Хэвийнээс илүү их асуулт асууж шинэ зүйлийг ихэд сонирхож ойлгохыг эрмэлзэнэ
- Идэвхтэй хөдөлгөөнтэй. Жирийн хүүхдүүд анхаарал төвлөрөх хугацаа багатай байдаг бол гоц ухаантай хүүхдүүд хөдөлгөөнтэй ч удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлж чаддаг.
- Өргөн хүрээний, хурц, ойлгоход бэрх зүйлийг мөрөөдөх чадвартай байна.
- Үзсэн, уншсан бүх зүйлээ маш сайн ойлгох чадвартай байх ба түүнийгээ байнга ярьдаг.
- Компьютер өндөр түвшинд хэрэглэж чадна.
- Соёл, урлаг, технологи, хөгжим, геометр гэх зэрэгт авьяастай байдаг.
Хүүхдийг 3 наснаас эхлэн гоц ухаантай эсэхийг нь хэмжих тестүүдэд хамруулж болдог.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш