Хүүхдэд хэт анхаарал тавих нь бэрхшээлийг даван туулах чадваргүй болгодог
Аав ээжүүд хүүхэдтэйгээ "битгий гүй, уначихна, хамаагүй гүйж болохгүй, унана, танихгүй хүн аваад явна шүү" гэх мэтээр харилцдаг. Гэхдээ бүх юмаа аав ээжээрээ заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог. Хүүхдэдээ хэт их анхаарал тавьдаг аав ээжүүд нэг ёсондоо учирч болох аюулыг улам ихэсгэдэг байна. Аливаа саад бэрхшээлийг даван туулах хүүхдийнхээ чадварыг зохиомлоор багасгах магадлал их гэсэн үг.
Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нэлээн хүнд болж эхэлдэг. Тиймээс хүүхдээ бага байхаас энэ тал дээр анхаараарай.
Зөвлөх: Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв