fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд аав ээжийн хайр энхрийлэл, анхаарал халамжийг хүсдэг. Хүний анхаарлыг татаж л байвал ямар ч хамаагүй аргаар гүйцэлдүүлэхийг хичээнэ.

Хүүхэд ихэвчлэн дараах шалтгаанаас болж буруу авирладаг.

ХАЙР ХАЛАМЖ ДУТАГДАХ

Анх илэрхийлж буй анхаарал хүслийг нь аав ээж ойлгож, анхаарал тавиагүй учраас орилж, хаширч буруу авирлаж эхэлдэг. Буруу авирлах үед нь загнах, уурлах, аргадаж анхаарлаа хандуулахгүй байх хэрэгтэй. Харин дараа нь санаандгүй байхад нь анхаарал тавьбал буруу авир хүүхдийн зан араншин болохоос сэргийлж чадна.

ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭХ

Зарим хүүхдэд төрөлхийн зан араншинд нь түрэмгий авир байдаг бол зарим хүүхдэд орчин нөлөөлж байдаг. Та өөрөө уур уцаартай түрэмгий нэгэн бол ямар ч шилдэг зөв арга хэрэглэсэн ч тус болохгүй. Иймд өөрийн зан чанартаа дүгнэлт хийж өөрчлөөрэй. Гэр бүлийн бусад гишүүдэд ч энэ асуудал хамаатай.

Хүүхдийн түрэмгийлэл, уур уцаарыг хайр халамж, харилцаа, дасгал тоглоомоор өөрийгөө хянах чадварыг хөгжүүлж, цочмог түргэн уурыг тайлахад үр дүнтэй. Хамтдаа тоглох, хүлээцтэй байх, ярилцах, хайрлах, усаар тоглох эсвэл усанд сэлэх, насны онцлогт нь тохирсон гэрийн ажил хийлгэх гэх мэт.

profile

Зөвлөх: Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх