fbpx

Хүүхдийн хооллолт

image

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн хооллолтын асуудал нь янз бүр байдаг. Хоол тэжээлийн хувьд зайлшгүй тийм байна гэсэн ойлголт байхгүй ба харин "Аутизмын хүрээний эмгэг"-тэй хүүхдүүдийн илэрч буй шинж тэмдгээс шалтгаалаад хоолны сонголт ба дуршилын асуудал нь тухайн хүүхдийн болон гэр бүл, эцэг эхийн асуудал болдог.

Аутизмын хүрээний эмгэгтэй зарим хүүхдүүд хоолны сонголт нь бага /цөөн тооны /, уух зүйл нь хязгаарлагдмал тохиолдол байдаг. Энэ нь амт, үнэр, хүрэлцэхүйн мэдрэмж ба мэдээлэл боловсруулах үйл явц нь биднийхээс арай өөр өвөрмөц байдаг гэж ойлгож болно.

Мөн өөрчлөлтөнд дасан зохицохтой холбоотой байх магадлалтай.

Жишээ нь: АХЭ хүүхэд нь нэг аяганаас ууж сурсан бол өөр аяганаас уудаггүй байх тохиолдол байдаг. Ийм тохиолдол нь хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг.

Хооллолт хэвийн бус хязгаарлагдмал мөн хооллох дуршил багатай хүүхэдтэй яаж ажиллах вэ?

- Ялангуяа АХЭ-тэй хүүхдэд хүчилж өгөхгүй байхыг хувийн зүгээс зөвлөж байна. Энэ нь хүнтэй харилцахад хүндрэлтэй байгаа хүүхдүүдэд өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгоход нь бүр хаалт үүсдэг.

- Өөрөөр нь бие дааж хоолыг нь идүүлэх: Хооллох дуршил бага байдаг болохоор зарим хүүхэд нэг хоёр халбагдаад босож явдаг, энэ үед аав ээж нь өлсгөхгүйн тулд араас нь явж хооллодог тохиолдлууд байдаг. Энэ нь хооллох дуршлыг улам бууруулдаг ба сууж сурах чадварт ч сөргөөр нөлөөлнө. Багаас нь тогтвортой сууж хооллоход сургах хэрэгтэй. Таны хүүхэд хоолоо дуустал тогтвортой сууж иддэг бол энэ нь сайн дадал юм.

- Хүнсний ногоо сонгино, лууван, байцаа зэргийг хоолонд хийхэд зарим хүүхэд дургүй ялгаад байх тохиолдол байдаг. Иймд хүүхдэд зайлшгүй шаардлагай, тэжээл болохуйц ногоог жижиглэн /нухаш байдлаар/ өгч болно.

- Хүүхдийнхээ хооллох зуршлыг нэмэгдүүлэхийн тулд хамтран хоол хийж болно. Таны хүүхэд таньд туслах, шинэ зүйл хийж үзэх, хийсэн зүйлээсээ урам авах, магтуулах дуртай байдаг. Тийм учраас хийж чадах зүйлийг нь хийлгэж байгаарай. Жишээ нь: Төмс арилгах, угаах зэрэг зүйлд туслуулж болно. Тэгээд хоол хийх бүх үйл явцыг харуулаад, хамтдаа хийвэл хүүхдэд хооллох хүсэл төрж болно. Хооллохдоо чиний минь хийсэн зүйл амттай байна шүү гэж магтан урамшуулаарай.

- Хамгийн чухал хүнс бол эрүүл хоол учраас хүүхдийнхээ эрүүл хүнсэнд илүү их анхаараарай. Мөн нэмэлт витамин тэжээл өгч болно.

- Хүүхдүүддээ амттан өгөхдөө сайн хийсэн зүйлийн урамшуулал болгон өгч болно. Мөн АХЭ-тэй хүүхдүүдэд чихэрлэг болон шарсан, хуурсан хоол хүнс өгөхөөс татгалзаарай. Энэ нь таны хүүхдийг хэт их хөдөлгөөнтэй байдлыг багасгах ба тархи амрахад сайнаар нөлөөлнө.

profile

Зөвлөх: Г.Нямпагма

Аутизм Монгол-Анд

X
Нэвтрэх