fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдөр зургаадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи секундэд 7-11 метр. Шөнөдөө 16 хэм, өдөртөө 33 хэмийн дулаан байна.

Харин баруун зүгийн нутгаар шөнөдөө 2-12 хэм, өдөртөө 18-25 хэмийн дулаан байх ба үүлшиж, ихэнх нутгаар бороо шивэрнэ. Салхи секундэд 5-12 метр. Төвийн нутгаар шөнөдөө 7-15 хэм, өдөртөө 16-26 хэм дулаан байна. Үүлшиж, өдөртөө зарим нутгаар бороо шивэрнэ. Салхи шөнөдөө секундэд 6-7 метр, өдөртөө секундэд 9-10 метр байна. Зүүн зүгийн нутгаар  бороо орохгүй. Багавтар үүлтэй. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 33-36 хэмийн дулаан байна. Өмнө зүгийн нутгаар шөнөдөө 15-18 хэм, өдөртөө 33-35 хэмийн дулаан байна.

Дархан хотод өдөртөө 32 хэмийн халуун, үүлшинэ. Салхи секундэд 5 метр байх бол Эрдэнэт хотод өдөртөө 23 хэмийн дулаан, бороо шивэрнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээллийг энд дарж харна уу.

Сэтгүүлч: С.Түвшинжаргал

X
Нэвтрэх