fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийсэн үед загнах, зарим тохиолдолд шийтгэх үе байдаг. Гэвч шийтгэх нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлдөг байна. Аав ээждээ байнга шийтгүүлдэг хүүхэд хүүхэлдэйгээ зодох, тоглоомоо эвдэх болон найз нартаа уураа гаргаж, гар хүрдэг байна.

Хүүхдийг шийтгэж зан аашийг засаж хүмүүжүүлэх нь үр дүн багатай. Аав ээжүүд шийтгэхээс гадна сүрдүүлэх нь их. Зааж сургах болон үйлдэл хийхэд нь уцаарлангуй төвөгшөөж хэлдэг ба хүүхдийг зөрүүдлэх байдалд хүргэж, эцэст нь гар хүрдэг байна.

Аав ээжийн сургаж, зааварлах үеийнх нь дээрэнгүй байдал, уцаарлангуй үг хэллэг таалагдаагүй учраас хүүхэд шийтгүүлэхэд хүрдэг байна. Харин ийм тохиолдолд дуу хоолойгоо намуухан болгож байгаад, ижил түвшинд харилцан, хүлээцтэй байж, хүүхдэдээ зааж өгөх нь маш үр дүнтэй.

profile

Зөвлөх: Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх