fbpx

Хүүхдийн хөгжил

image

Хүүхдүүд 9-12 сартайгаасаа эд юмсаас түшин босож анхны алхмаа хийдэг бөгөөд 14-15 сар хүрэхэд бие даан хэн нэгний тусламжгүйгээр алхаж чаддаг болдог байна.

Хүүхэд тань хөлд орохгүй байвал бүү санаа зовоорой. Хүүхдийн өсөлт хөгжлөөс шалтгаалан 16-17 сар хүртэл хөлд орохгүй байх тохиолдлууд байж болно. Хүүхэд хөлд орж байх явцад орчин тойрных нь аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ 2 гарнаас барин алхаж явахад нь тусална. Хөлд оруулагчийг ашиглахыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөггүй. Учир нь хөлд оруулагч нь хүүхдийн хөлний булчингийн хөгжлийн явцыг удаашруулдаг. Мөн хүүхэд алхах нь саадгүй болсноор халуун, хурц үзүүртэй ямарваа аюултай эд зүйлсэд хүрэх нь асуудалгүй болох бөгөөд хүүхэд бэртэж гэмтэх эрсдэлд орох болно. Хөлд орж байх үед хүүхэд хөл нүцгэн байх нь тэнцвэрээ олоход тусалдаг.

Хүүхэд тань дутуу буюу хугацаанаасаа өмнө төрсөн бол хөлд орох хугацааг нь төрөх ёстой хугацаанаас нь эхэлж тооцохыг анхаарна уу!

Хүүхэд алхдаг болсныхоо дараагаар 16 сартайгаасаа хүний тусламжтайгаар шатаар дээш, доош явахыг хүснэ. 18 сартайгаасаа эд зүйлсэд авирна, бөмбөг өшиглөнө, бүжиглэнэ. 25, 26 сартайгаасаа үсэрч сурдаг болно гэх мэтчилэн хүүхэд өсч хөгжсөөр байх болно.

Эх сурвалж: https://www.babycenter.com/

Орчуулагч: С.Аска

X
Нэвтрэх