fbpx

Хүмүүжил

image

Хүүхдийн хүмүүжилд эцгийн үүрэг их байдаг тул аливаа буруу хандлага түүний ирээдүйд сөргөөр нөлөөлнө. Та бүхэнд ийнхүү сөрөг нөлөө үзүүлэх эцгийн зан байдлыг танилцуулж байна.

ДАРАНГУЙЛАГЧ ААВ
Дарангуйлагч аав гэдэг бие болон сэтгэлийн дарамт үзүүлдэг хамгийн аюултай аавуудын нэг юм. Дарангуйлагч аавд дараах шинж тэмдгүүд байна. Үүнд:

  • Байнга хатуу дүрэм журам тогтооно
  • Түүний үг бол хууль
  • Захирагдахгүй тохиолдолд хатуу шийтгэнэ
  • Хэрэглэх дуртай үг “Битгий уйл”, “Боль”, “Чамтай ярьсан хүн алга” гэх мэт

Ийм хандлагууд илэрвэл аав та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Учир нь хүүхэд тань аймхай, өөртөө итгэлгүй, худалч, өөрт нь хүч хүрэхгүй нэгэнд хүчээ үзүүлдэг өөр шиг тань дарангуйлагч нэгэн болно шүү!

ЗАЛХУУ ААВ
Залхуу буюу хүүхдийн хүмүүжилд оролцох сонирхолгүй, өөрийн амрыг илүүд үзэх “хуурай” харилцаатай аав юм. Ийм аав хүүхдэдээ цаг гаргаж хамт тоглохоос илүүтэй зурагт, компьютерын урд бүх цагаа өнгөрөөнө.

Хүүхдийн уйлах, инээх дуу чимээнээс төвөгшөөн дуугүй болгох зорилгоор хүссэн болгоныг нь хийнэ. Эцэстээ хүүхэд задгай, аливаа дүрэм журманд захирагдах дургүй, нийгэмдээ дасан зохицох чадваргүй нэгэн болж өснө. 

СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ ААВ
Хүүхдийн ямар ч үйл хөдлөл аавын сэтгэлд нийцэхгүй бөгөөд хүүхдээ бусад хүүхдүүдтэй харьцуулж үргэлж дутуу үнэлж хүүхдээ огт магтан сайшаадаггүй аав юм. Улмаар хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй, зөрүүд, атаархуу, ууртай нэгэн болно.

Дээрх хандлагууд танд ажиглагдвал даруй арга хэмжээ авч хүүхдээ байгаагаар нь хайрлаж хүүхэдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байхыг зөвлөж байна.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх