fbpx

Мэдээ, мэдээлэл

image

ХОНЬ
Бяцхан хонинууд бие сайтaй байдаг бөгөөд хоол голно гэж бараг л байдаггүй. Том болсон хойноо сайхан хооллох дуртай хүмүүс болдог. Гэхдээ хонинууд ширээ засалт, хамт хооллох хүмүүс зэрэгт их анхаарал хандуулдаг. Улмаар хоолны жор мэтийн жижиг сажиг зүйлсийг тоодоггүйгээсээ болж их идэх зуршилтай болдог. Энэ нь эргээд биед нь хэрэгцээгүй хортой бодис ихээр хүримтлагдахын шалтгаан болдог. Хонинуудын эмзэг эрхтэн нь бөөр. Тиймээс цагаан хоол хамгийн тохиромжтой. Цагаан хоолтой үед фосфор дутагддаг учир далайн байцаа болон далайн гаралтай бүтээгдэхүүн идээрэй. Хэт их идэх, таргалах нь энэ ордны хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.

ҮХЭР
Үхрийн ордныхон бадруун байдгаараа бусад ордныхноос онцлог. Хүмүүсийн нүдэнд тэр бүр тусаад байдаггүй нь тэдний сул тал юм. Тиймээс стресс, сэтгэл санааны хямралд орсон үедээ их хоол идэж кайф авч өөрийгөө тайвшруулахыг хичээдэг. Үхрийн ордныхон архи согтууруулах ундаа хэрэглэхдээ болгоомжтой байж, түргэн хоолны газар, гуанз зэрэг харьцангуй чанар сул хоол хийдэг газруудаар цөөн орж байх хэрэгтэй. Гурилан бүтээгдэхүүн цөөн хэрэглэж, нэг дор бөөнөөр нь бус харин бага багаар олон удаа гэсэн зарчимыг баримталвал зохино.

ИХЭР
Ихэрүүд хоол идэхээ мартан байнга ажилтай байдаг нэг хэсэг мөн цадталаа идэж байдаг нэг хэсэг гэсэн хоёр төрөл хүмүүс байдаг. Ихрийнхэнд чанартай, шинэ хоол нь таалагддаг ч нэр төрөл гэхээсээ илүүтэйгээр хооллох явцаас кайф авдаг хүмүүс. Хар кофе болж л өгвөл уухгүй байсан нь өлзийтэй.

МЭЛХИЙ
Мэлхийн ордныхон амт чанарыг юуны өмнө анхаардаг болохоор яаруу сандруу идэж байхдаа ч гэсэн эсвэл хамгийн амттайг нь сонгоод үгүй бол огт идэхгүй байж мэдэх улс. Тэд нилээд голомтгой. Мэлхийн ордныхон цаг нар ялгалгүй их идэхэд бэлэн байдаг. Хөх будааны талх, сүү, тараг, бяслаг зэрэг бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой.

АРСЛАН
Энэ ордныхон "Эсвэл бүгдийг үгүй бол юу ч авахгүй" гэсэн зарчмаар амьдардаг гэвэл том хэтрүүлэг болохгүй. Дан жимс ногоо ч биш харин гурилтай хоол каш зэргийг идэж байвал зүгээр. Оройн зургаа, долоогоос хойш хоол идэхгүй байх нь арслангуудад маш сайн зохидог.

ОХИН
Охины ордныхон амттай чихэрлэг зүйлс хачин чамин бүтээгдэхүүнүүдийг хольсон гоё харагддаг хоолонд дуртай. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэд цэвэр бөгөөд энгийн гэсэн хоёрхон зарчмыг л хоолтой холбоотой бүхэнд баримталж байхад хангалттай гэдгээ тэр бүр мэддэггүй. Тэд элдэв аргаар боловсруулаагүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэж байх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР
Тэд ер нь сайхан цадталаа идэх дуртай хүмүүс. Тэдний ходоод хоол сайн боловсруулдаг. Энэ ордныхонд өглөөдөө жаахан тослог хоол хэрэгтэй болдог. Эдний элэг, зүрх эмзэг байдаг болохоор долоо хоногт ядаж нэг удаа цагаан хоолны өдөр хийж эсвэл бүр мацаг барьж байх хэрэгтэй. Мөн эслэгээр баялаг жимс, хивэг зэргийг түлхүү хэрэглэж байх нь зүйтэй.

ХИЛЭНЦ
Хилэнцийнхэн маш их эрч хүчтэй хүмүүс байдаг. Тэд хөнгөн салад, өөхгүй мах болон сайтар жижиглэж хачирласан зүйлсийг сонгож байх хэрэгтэй. Үдийн хоолны дараа хундага улаан дарс эсвэл стакан шар айраг ууж байх хэрэгтэй. Мөн дангаар нь гадил идэж бай. Ээдэм, загас, өндөг, самар гэсэн уураг их агуулдаг зүйлсийг хэрэглэхийг зөвлөж байна.

НУМ
Ажил хэрэгч ба бусдаас ялгарах хүсэлтэй. Нумынхан нэг янзын хоолыг өдөр бүр иднэ гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ ордныхны судас эмзэг байдаг ба бүсгүйчүүд нь эмэгтэйчүүдийн өвчин харьцангуй олон тусах эрсдэлтэй. Бүх төрлийн мах маш тохиромжтой ба хоолоо цайгаар бус харин цэвэр усаар уувал зохистой.

МАТАР
Матрынхан эмх замбараатай хооллодог. Энэ ордныхон цагийн хуваарийн дагуу өдөрт гурваас дөрвөн удаа хооллож байх нь зохимжтой. Хурц халуун ногоотой хоолноос татгалзаж цаг нарийн баримтлаж чадвал нойргүйдэл үе мөчөөр өвдөх зэрэг эмгэгүүд аяндаа арилна. Биеийн тамир спортоор хичээллэх хэрэгтэй.

ХУМХ
Хумхын ордныхон бамбай булчирхай тунгалгын зангилаа зэргийн эмгэгт өртөмтхий байдаг тул иод агуулсан зүйл хэрэглэх хэрэгтэй. Загас, далайн байцааны салад, иоджуулсан давс зэрэгт анхаарах нь зүйтэй. Идэж үзэж байгаагүй хачин сонин хоол идэх юмнаас татгалзсан нь дээр.

ЗАГАС
Загасныхан ямагт л өөрт зохидоггүй зүйлийн төлөө тэмүүлж байдаг. Чихэрлэг зүйл гурилан бүтээгдэхүүнд нугасгүй. Загасныхныг ороодог дийлэнх эмгэг нь ядаргаа, сэтгэлийн хэт хөдлөл, нервтэх зэргээс үүдэлтэй байдаг болохоор мацаг барих зэргээс хол байж аль болох өлсөхгүй байх нь зүйтэй.

X
Нэвтрэх