fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хямдруулан иргэдэд 63 мянган төгрөгөөр худалдаалах боломж бүрджээ.

Энэхүү санаачилгыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргасан бөгөөд хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшүүлэх, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор хувийн хэвшлийн компаниудтай хамтран дээрх боломжийг олгож байна.

Хямдралтай үнээр хүүхдийн суудлыг урьдчилсан байдлаар наймдугаар сараас эхлэн худалдан авах бололцоо бүрдэнэ гэж Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар мэдээллээ.

Мөн энэхүү автомашины суудлыг авснаар үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамрагдах боломжтой юм байна.

Монгол Улсын хэмжээнд 2017 оны байдлаар зам тээврийн ослын улмаас 55 хүүхэд амь насаа алджээ. Энэ нь эцэг эхчүүд автомашины хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүйтэй холбоотой юм.

Эцэг эхчүүдийн дунд яагаад хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүй талаар судалгаа явуулахад 90 орчим хувь нь хэт үнэтэй гэж хариулсан бөгөөд дунджаар 50-60 орчим мянган төгрөгийн үнэтэй байхад худалдан авах боломжтой гэж хариулжээ.

Сэтгүүлч А.Наранцацрал

X
Нэвтрэх