fbpx

Хүүхдийн хөгжил

image

21Даунтай хүүхдүүд ихэвчлэн загатнадаг, нэвсийн унадаг, хагардаг хуурай арьстай байдаг. Иймээс дараах арга хэмжээ тэдэнд тус болно.

  • Усанд оруулахдаа усанд нь хүнсний сод хийж зөөллөж болох юм. Ингэхдээ ванны тал усанд атга сод хийнэ.
  • Саван арьсны байгалийн тосыг арилгадаг тул хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Хэрэв хүүхэд савангаар угаахаар халтар болсон байвал хэрэглэж болох ч бэлгийн бойжилт эхэлтэл саван хэрэглэлгүй, цэвэр усаар угааж байхыг зөвлөж байна.
  • Бие угаах усанд нь тос хийж болохгүй. Учир нь тос биед усыг нэвтрүүлдэггүй бөгөөд ингэвэл арьс чийгшил авч чадахгүй. Арьс нь чийгштэл усанд байлгаж, дараа нь нойтон биед нь тос түрхэн массаж хийж шингээгээрэй. Арьсны загатнаа болон тууралт, бижрүү арилахгүй бол эмчид хандах хэрэгтэй.

 

 

profile

Зөвлөх: Монголын дауны холбоо

X
Нэвтрэх