fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийслэлийн Аврах анги 105 ангийн алба хаагчид өчигдөр завьт эргүүл хийж байхдаа голын усанд урсаж байсан бага насны хүүхдийг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан эсэн мэнд аварчээ.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон гэсэн дуудлага 20:58 цагт НОБГ-т иржээ.

Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх бүлгийг очиход тус гүүрний дэргэд 8 настай, эрэгтэй хүүхэд голд урсаж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн аврах анги 105-ын алба хаагчид Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд өдөр бүр завиар эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх