fbpx

Хүмүүжил

image
  1. Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүүхдийн хүчирхийлэл гарах эрсдэлийг дагуулдаг. Хүүхдийг цохиж, өвтгөх амархан. Үүнээс болж харин хүүхдийн хөл гар хөхөрч, яс нь хугарч, сорви үлдэж эсвэл мэдрэлийн систем нь гэмтэж болзошгүй байдаг.
  2. Бие махбодын шийтгэл эцэг эх, хүүхдийн хоорондох итгэлцлийг үгүй хийдэг.
  3. Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний зан суртахууныг сайжруулахаасаа илүү харин ч дордуулдаг. Улмаар хүүхэд худлаа хэлэх, хулгай хийх, заль мэх зохиох, дүү эсвэл найз нараа дээрэлхэх, зодох муу авиртай болж энэ бүх муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч больдог байна.
  4. Хүүхдийг зодож шийтгэх нь тэднийг хүчирхийлэгч болгох аюултай. Өөрөөсөө жижиг, эсвэл сул дорой нэгнийг зодож, дээрэлхэж болдог юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд суулгадаг.
  5. Хүүхдийг айлгаснаар тэдэнд зөв хүмүүжил олгохгүй. Ингэвэл хүүхэд зөвхөн ойр хавьд, эсвэл дэргэд байгаа томчууд өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог бусад үед нь дураараа аашилдаг буруу зуршилтай болно.
  6. Байнга зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд бага насаа ямар дурсамжтай өнгөрөөхийг нь бодоод үз дээ. Тэд өмнөхөө эргэж дурсах бүртээ гомдолтой, эсвэл ууртай дүр зургийг харах болно.
  7. Хүүхдүүд ихэвчлэн илүү их анхаарал эсвэл хоол хүнс, унтах, үгүй бол илүү ихийг нээж, судалж, мэдэх гэснийхээ төлөө буруу зүйл хийлээ гэж томчуудаар загнуулж шийтгүүлэхэд хүрдэг.
  8. Хүүхдийг зодож шийтгэснээр томчууд, эцэг эх, асран хамгаалагчид тэднийг хүмүүжүүлэх чухал боломжоо алдаж байна гэсэн үг.
  9. Хүүхдийг цохиж зодох нь тэдний буруу үйлдлийг тухайн үедээ зогсоож болох юм. Гэхдээ тэдэнд учирлаж, тайлбарлаж, ярьж ойлгуулах нь хүүхдийг зодсоноос илүү үр дүнтэй бөгөөд гарч болох хор уршигаас сэргийлж байгаа хэрэг юм.
  10. Илүү сайн аргууд ямагт байдаг. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэдэнд зааж, тэдэнтэй хэлэлцэж бай. Мөн хариуцлагатай, халамжтай, зарчимтай томчуудыг ажигласнаар хүүхдүүд сайн хүн болдог гэдгийг санаарай.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх