Хүүхдийн хөгжил

image

Эрэгтэй хүний амьдралд хүүхэд гарч ирснээр ихээхэн өөрчлөлт ордог бөгөөд хүүхдийн өсөлт хөгжлийн тодорхой үе шатуудад хүүхдэд хандах хандлага нь өөр өөр байдаг байна.

Сэтгэл хөөрөл (0-8 сар)

Аавын сэтгэлийн хөөрөл зах хязгаар үл мэдэгдэх хэмжээнд хүрэх тул хүүхдийн дэлгүүрүүдээр явж сүү, памперс зэрэг хүүхдийн хэрэглээний зүйлс авахаас маш их таашаал авна. Шөнийн цагаар босч хүүхдээ тайвшруулах, живх солих, ажилдаа дутуу нойртой явах зэргээс ер төвөгшөөхгүй бөгөөд үүрэг хариуцлагаа ухамсарлан үүндээ ч сэтгэл хангалуун байна.

Сонирхол буурна (8 сар - 3 нас)

Амьдралын энэхүү давтагдсан хэв маягаас уйдан аавын сонирхол буурах нь бие организмын хувьд хэвийн үзэгдэл юм. Энэ үед хүүхдийн асран халамжлах ажил ээжийн үүрэг хэмээн бодно, хүүхдийн дуу чимээнээс төвөгшөөж эхэлнэ.

Тогтвортой байдал (4 нас ба түүнээс дээш)

Энэ үед аав хүүхдэдээ дасан зохицсон байх болно. Амьдрал энгийн гольдролоороо явна. Хүүхэд ухаан сууж бие даан хувь хүн болж эхэлнэ. Аав хүүхэдтэйгээ сонирхол нэгтэй болно. Загасанд явж хөлбөмбөг хамт тоглоно. Том хүний яриа ярина. Энэ үе аавд хамгийн сайхан мартагдашгүй дурсамжуудыг үлдээх болно.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх