fbpx

Ээж, аавуудад

image

Нярайн тоглоом сонголтод анхаарах зүйлсийн талаар ээлжит зөвлөгөөг хүргэж байна.

ЮУ БОЛОХ ВЭ?

Түүний идэх, унтах болон бусад үйлийг одоо таамаглаж болох юм. Тэр гурван сарын туршид тантай харилцаж, өөрийн хүрээлэн буй орчныг ажигласан. Одоо хүүхэд тань мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан хүссэн зүйлээ мэдрэх шинэ арга замыг олж мэдэх болно.

БИЕ МАХБОДЫН ХУВЬД

Тохойн дээр өөрийгөө дэмжиж, цээжээ газраас хөндийрүүлж чаддаг болно. Толгойгоо сайн даадаг болох ба ход ход инээнэ.

ТАНИН МЭДЭХҮЙН ХУВЬД

Ямар нэг зүйлийг танин мэддэг болно. Хөдөлгөөнтэй зүйлийг удаан дагуулан, харин хөдөлгөөнгүй зүйлийг удаан харж чадна. Тоглоом руу сарвайх анхны хөдөлгөөнийг хийнэ.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БОЛОН НИЙГЭМТЭЙ ХАРИЛЦАХ

Ээжийгээ таньж, бусдын царайг сонирхож эхэлнэ.

Иймээс танд мэдэрч болдог тоглоомыг санал болгож байна. Та тоглоомыг хүрэхүйц газар байрлуулахыг зөвлөе. Энэ үед хуучин тоглоомууд нь танил байх бөгөөд солих шаардлагагүй. Янз бүрийн аялагатай уйлах бөгөөд дуулах мэт ганганана.

profile

Зөвлөх: О. Түвшин /Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн тоглоомын сэтгэл зүйч/

X
Нэвтрэх