fbpx

Хүмүүжил

image

Хүүхдийн өсөлт хөгжил, төлөвшилд ээжийн оролцоо маш чухал байдаг ч аавын оролцоог ч мартаж болохгүй. Аав хүүхдийн буруу эсвэл хангалтгүй харилцаа нь хүүхдийн амьдралд сөрөг нөлөө ихээр үзүүлдэг байна. Аав, хүүхэд хоорондын эрүүл харилцааны эерэг үр дүнгийн талаар танилцуулж байна.

  1. Хүүхэд нийгэмших чадвартай болно.

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өөрийгөө ээжтэйгээ нэг бүтэн гэж хардаг бөгөөд аавыг амьдралд орж ирснээр “өөр” хүмүүс байдаг гэдгийг ухамсарлаж эхэлдэг байна. Ээжийгээ аавтайгаа хуваалцана. Аавыгаа болон бусад хүмүүсийг хайрлана. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийг хүлээн зөвшөөрч энэ нь нийгэмших анхны алхам болж өгдөг байна.

  1. Эсрэг хүйстнүүдтэй эрүүл харилцааг тогтоох чадвартай болно. 

Охин хүүхдийн хувьд аав нь амьдралдаа харсан анхны эр хүн байдаг учир ирээдүйд эсрэг хүйстэнтэйгээ зохиох амьдралд ихээр нөлөөлдөг байна. Ааваасаа хангалттай хайр халамж үзсэн хүүхэд ирээдүйд аав шигээ эр хүнийг сонгодог нь ажиглагддаг байна. Харин хайр халамж амсаагүй охин өөрөөсөө ахимаг насны хүнээс хайр халамж хүсч хүлээдэг байна.

  1. Сэтгэн бодох чадвар өндөртэй болно. 

Судалгаанаас үзэхэд хүүхэд ихэнх цагаа ээжтэйгээ өнгөрүүлдэг бөгөөд аав гэртээ ирснийхээ дараагаар хүүхдэдээ хангалттай цаг хугацааг зориулж байх нь түүний оюун ухааны  хөгжилд ихээхэн нөлөөлдөг нь батлагдсан байна.

  1. Өөртөө итгэлтэй болно. 

Хүүхдийн нүдэнд аав илүү ухаантай, хүчтэй харагддаг учир түүний хайр халамж, дэмжлэгийг нь авах нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж өгдөг байна.

  1. Сэтгэцийн хувьд эрүүл бойжино.

Аавын дэмжлэг буюу “Би үргэлж чамтай хамт” гэж хэлж байх нь аливаа асуудлыг тайвнаар даван туулах хүч чадал нь болж өгдөг бөгөөд улмаар өөртөө итгэх итгэлтэй нэгэн болж өсдөг.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх