fbpx

1-3 нас хүртэл

image

Энэ насандаа хүүхэд явж эхэлдэг төдийгүй эргэн тойрныг шинжиж үзэх дуртай болдог. Иймд эцэг эхчүүдийн гол анхаарах зүйл бол аюулгүй байдлыг хангах явдал юм. Хүүхдээ эрсдэлд оруулахгүй гэсэндээ үргэлж санаа зовон хямарч байхын оронд тэдний насны онцлогийг нь танин мэдсэн тохиолдолд орчин нөхцөлийг аюулгүй байдлаар зохицуулж чадах болно.

1-2 НАСТНЫ ОНЦЛОГООС

  • Танин мэдэхийн тулд юм бүхэнд заавал гараараа хүрч үзэх шаардлагатай
  • Аливаа зүйлийг таньж мэдэхийг үнэхээр хүсэж байгаа
  • Аюултай зүйл гэж юу болохыг хараахан таньж мэдээгүй байгаа
  • Сэрэмжлүүлэг, тайлбарыг ойлгох чадвар хараахан төлөвшөөгүй байгаа
  • Шинэ зүйлийг олж харах, барьж үзэх, мэдэрч хүлээж авах нь тун сонин санагддаг.
  • Эргэн тойрноо аюулгүй орчин гэж бодож байгаа
  • Бие даах гэсэн хүсэл эрмэлзэлтэй
  • Цаг хугацаа хэмжээтэй гэдгийг ойлгоогүй байгаа
  • Гадуур хувцас өмсөх ёстойг ойлгохгүй
  • Өөрийнхөө хувьд маш чухал зүйл хийж байтал нь ээж аав нь саад болдог
  • Өөрөө ямар хувцас өмсөхөө сонгохыг хүсэж байгаа
  • Бусдын уурлахыг мэдэж сэтгэл нь хямарч бухимдана
  • Бага насны зөрүүд занг ч гаргадаг

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд /Хүүхдийг ивээх сан/

X
Нэвтрэх