Танай хүүхэд өмнө жил цэцэрлэгт хамрагдаж байсан бол дараах зүйлсийг хийнэ.
- Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-ээс мэдээллээ шалгаж, бүртгэлээ баталгаажуулах
- Баталгаажуулахдаа дээрх систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарснаар “Таны хүүхэд /....../ цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу.” гэсэн мэдээлэл гарч ирэх ба эцэг эх, асран хамгаалагч нь холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Уг дугаарыг системд оруулснаар бүртгэл баталгаажихыг анхаарах
- Бүртгэлийн дугаараа баталгаажуулсан тохиолдолд дурдсан хугацаанд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулах
Жич: Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Зорилтот бүлэгт хамрагдах иргэд дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)
Баталгаажуулах хугацаа:
- Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд;
- Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд;
- Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.
“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн талаар мэдээлэл авах
- “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
- Цэцэрлэгийн элсэлт явагдаж дууссаны дараа эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг харах;
- Мөн эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах гар утасны UBkindergarten аппликэйшнийг “Play store”, “App store”-оос татан авч гар утсандаа суулгаж дараах зааврын дагуу нэвтрэн хүүхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах;
Сэтгүүлч М.Жаргал