fbpx

Хүүхдийн хөгжил

image

Даунтай хүүхдийн эцэг эх олон өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй болдог. Бурхны онцгой бэлэг болон ирсэн тэдний бие махбодын хийгээд сэтгэл санааны өөрчлөлтүүд өсвөр насандаа бусад хүүхдээс өөр байх нь эцэг эхийн санааг зовоох нь элбэг.

Ялангуяа гэртээ эцэг эхийнхээ асрамжид өсөж торниж буй даунтай хүүхдийн бэлгийн бойжилт бусад хүүхдүүдтэй ижил насанд эхэлдэг бөгөөд илрэх өөрчлөлтүүд нь онцлогтой. Бие махбодын ил өөрчлөлтүүдээс гадна сэтгэл санааны өөрчлөлт тэднийг илүүтэй ядраадаг гэдгийг тайван хүлээн авч тэвчээртэй даван туулаарай. Тухайлбал тэдний цусан дахь дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой бэлгийн бойжилтын үед тэдний ааш араншинд өөрчлөлт орж амархан ядардаг.

Энэ үед хүүхдийн бие маш хурдацтайгар өсдөг ба биеийн зарим хэсгүүд бусдаасаа түрүүлж томордог. Тиймээс хэсэг хугацаанд бэлгийн бойжилт нь явагдаж буй хүүхдийн биеийн харьцаа алдагддаг бөгөөд эв хавгүй, болхи мэт харагдуулдаг. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Бэлгийн бойжилт явагдаж дуусахад бие нь хэвэндээ орно.

Өсөлт хурдацтай явагддаг бэлгийн бойжилтын үед хүүхдийн тань хоолны дуршил нэмэгдэх нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ энэ үед хэт таргалж болзошгүй тул та хүүхдийнхээ өндөр, жинг тогтмол хянуулж байх хэрэгтэй. Эдгээр болон бусад өөрчлөлтүүдэд та бэлэн байж, мэргэжлийн хүнээс цаг тухай бүрд зөвлөгөө авч хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдралыг мэдэрч даван туулаарай.

Эх сурвалж: "Дауны хамшинж" гарын авлага /ДЭМБ, Монголын Дауны холбоо/

X
Нэвтрэх