fbpx

0-1 нас хүртэл

image

Таван сартай хүүхэд өдөр бүр шинэ зүйл мэдэрдэг. Хөдөлгөөний нарийн чадварууд дээшилж байгаа.

БИЕ МАХБОДЫН ХУВЬД

Тоглоом барьж утгыг ойлгож эхэлнэ. Тэгэхээр хэлбэр дүрс зэрэг анхаарал татах талаас нь бодолцож тоглоомыг нь сонгоорой. Мэдээж амандаа ч үмхэх тул эрүүл ахуйн стандартыг баримтлаагүй тоглоом хэрхэвч өгч болохгүй.

ТАНИН МЭДЭХҮЙН ХУВЬД

Зорилт тавих сэтгэхүйн чадвартай болно. Өөрөө тоглоомондоо хүрэхээр тэмүүлж эхэлнэ гэсэн үг. Энэ үед ойр орчимд нь мөргөх хатуу зүйл байлгахгүйн зэрэгцээ гараа сунгахад нь хүрэхүйцээр байрлуулсан тоглоомоор өөрийгөө зугаацуулж чадна. Хөдөлгөөн нь харьцангуй нэмэгдэж, ийш тийш өнхрөн хөрвөөх тул ойр орчинд нь аюултай зүйл байгаа эсэхийг ямагт шалгаж байгаарай.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БОЛОН НИЙГЭМТЭЙ ХАРИЛЦАХ

Өөр бусад өөрийн насны хүүхдүүдийг харж, таньж мэддэг болно. Иймээс хөдөлгөөний нарийн чадваруудыг дээшлүүлэхийн тулд таны хүүхэд  өөрийгөө саатуулж үр дүнг ойлгохуйц тоглоомыг санал болгож байна. Та тоглоомыг өөрийн чадлаар авч болох газар байрлуулахдаа дуугардаг, шажигнадаг тоглоом илүү сонирхолтой байх болно гэж зөвлөж байна.

profile

Зөвлөх: О. Түвшин /Тоглоомын сэтгэл зүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх