fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Эмэгтэйчүүд олон нийтийн газар хүүхдээ хөхөөр хооллосноор ихээхэн шүүмжлэлд өртдөг. Харин АНУ даяар үүнийг албан ёсоор хуульчилжээ.

Олон жилийн турш Юта, Айдахо муж улсад хуулийн зохицуулалт хийгээгүй байжээ. Харин шинэ хуулиар хүүхдээ олны нүдэн дээр хөхөөр хооллох эрхийг нээлттэй болгосон байна. Ингэснээр цагдаа нарын тавьдаг торгууль ч хэрэгсэхгүй болж байгаа аж.

Юта муж улсад эсэргүүцэлтэй тулгарсан ч 66-5 ийн саналтайгаар “олон нийтийн ямар ч газар хөхөөр хооллох”-ыг зөвшөөрсөн. Харин Айдаход илүү бага эсэргүүцэлтэй тулгарсан гэнэ.

Тус хоёр муж улсад үүнийг зөвшөөрснөөр АНУ даяар олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх боломжтой болжээ. Зарим улс оронд энэ үйлдлийг хуульчлаад байдаггүй ч Австрали, Их Британи зэрэг хөгжилтэй орнууд эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс хуулийн зохицуулалт хийдэг байна.

Эх сурвалж: People.com

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх