Нью-Иорк хотын гэрэл зурагчин Тина Бояажева 18 орноор ганц л зорилготойгоор аялжээ. Тэрээр очсон улс орныхоо ээжүүдийн зургийг дарахыг хүсчээ.
АВС мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа тэр "Бяцхан үртэй ээж бүхэн өөрийн гэсэн гайхалтай түүхтэй байсан. Хөгжиж буй орны ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохдоо ичиж зовох зүйлгүй байдаг юм байна гэдгийг олж мэдлээ" гэжээ. Түүний энэ ажил хүүхдийг хөхөөр хооллохыг уриалах сарын аяны нэг хэсэг байсан гэнэ.
Дэлхий дээр гурван хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээ хөхөж чаддаггүй гэсэн тоо баримт бий. Түүнчлэн бүх хүүхэд ангир уургаа амлан эхний зургаан сардаа ээжийнхээ сүүг хөхөж чадвал жил бүр 823 мянган хүүхдийн амь аврагдана гэсэн тоо баримтыг НҮБХС /UNICEF/-гийн судалгааны үр дүнд дурьджээ.
Та бүхэнд дэлхийн өнцөг булан бүрийн хөхүүл ээжүүдийн, Тина Баяажевагийн авсан гэрэл зургуудаас дээжлэн хүргэе.
БРАЗИЛ
ХЯТАД
ПЕРУ
ФРАНЦ
ГВАТЕМАЛ
КЕНИ
MЕКСИК
ӨМНӨД АФРИК
ИСПАНИ
ШРИ ЛАНК
ТУРК
УГАНДА
ИХ БРИТАНИЙН НЭГДСЭН ВАНТ УЛС
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС