Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны өдрийг манай улс “Аавуудын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай болоод арав гаруй жилийн нүүрийг үзжээ. Үрийнхээ дэргэд нулимс унагадаггүй, үгээрээ хайртай шүү гэж хэлдэггүй ч үнэн зүрх сэтгэл нь үр хүүхдийнхээ төлөө цохилдог монголынхоо бүх сайхан аавуудад баярын мэнд хүргэхийн ялдамд дараах урмын үгсийг илгээе.
- Эр хүн болгон аав болж чадах ч зөвхөн онцгой эрчүүд л эцэг хүн болдог.
- Хамгийн сайн аавууд дуучин, бүжигчин, үлгэрийн баатар гээд ямар ч дүрд хувирч чаддаг.
- Аавууд бол охиныхоо анхны хайр, хүүгийнхээ анхны баатар нь юм.
- Бид бүгд баатартай. Харин түүнийг “аав” гэж дууддаг.
- Энэ ертөнцөд бол чи энгийн нэг аав. Харин өөрийн гэр бүлдээ бол бүхэл бүтэн ертөнц нь шүү.
- Миний аав надад хорвоогийн хамгийн үнэтэй бэлгийг өгсөн. Энэ нь түүний итгэл юм.
- Аав гараас атгаж хажууд зогсоогүй ч яг миний ард байсаар л байдаг.
- Хүүхдэдээ хамгийн сайн аав байх нууц нь ээжийг нь хайрлах явдал юм.
- Аав бол шүүгээний дээр хүрч чаддаг хамгийн сайн найз минь юм.
- Миний гар жижигхэн байж болох ч аавын минь гар чамд шанг чинь хүртээж чадна.
- Зарим хүмүүс баатар байдаг гэдэгт итгэдэггүй. Яагаад гэвэл тэд чинь манай аавтай уулзаж үзээгүй шүү дээ.
- Аав байхад үлгэрийн супер баатар хэнд хэрэгтэй юм.
- Аавууд хайртай гэж хэлдэггүй ч харуулдаг.
- Хамгийн баян хүн бол түүний гар хоосон байсан ч гүйж ирж тэврүүлэх үр хүүхэдтэй хүн юм.
- Хэзээ нэгэн цагт би ханхүүгээ олох л байх. Гэсэн ч аав минь хаан хэвээрээ л байх болно.
- Охид бүх эрчүүдэд тавих шаардлагаа ааваасаа олж хардаг.
Сэтгүүлч О.Хандмаа